Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж, хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг баривчилжээ. Тодруулал, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдоор ахлуулсан бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гэмт этгээдийг дахин хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлсэн байна.
ЦЕГ-ын Хэвюлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, гэмт этгээд “Б” нь 50 настай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн бөгөөд хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, алба хаагчийн биеийн байдал хэвийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (5)