Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 10.30-аас 11 сарын 01-ний өдөр нийт 932 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 210 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 722 зөрчил бүртгэгджээ. Жолооч та ЗХДүрмийн дагуу замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.