Өнөө, маргааш цаг агаар муудаж цасан шуурга болох тул орон нутгийн замд саатаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн эрс сэрүүсч, салхины хурд 18-20 м/сек хүрч ширүүсэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул иргэд, тээвэрчид, малчдыг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (2)