Увс аймгийн Прокурорын газраас хууль сахиулах байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 11 сарын 02-ны өдөр зохион байгуулж Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын газар, Тахар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын удирдлагууд болон ажилтан албан хаагчид оролцжээ.
Зөвлөгөөнөөр “аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн хөдөлгөөний шинж чанар, анхаарах асуудал” сэдвээр орлогч прокурор Д.Галбадрах, “Эрх бүхий албан тушаалнаас явуулах хойшлуулшгүй ажиллагаа анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Б.Баярмагнай, “Хилийн хориг тавихад анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Н.Анхбаяр, “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд анхаарах асуудал” сэдвээр сум дундын ерөнхий шүүгч Алтан нар тус тус мэдээлэл хийжээ.
Түүнчлэн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд зөвлөгөөнд оролцогч нар хэлэлцүүлэг өрнүүлсэн ба хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг улам сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцож зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болжээ.
Тус арга хэмжээг орон нутгийн Сама, Увс телевизүүдээр мэдээлж олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна.