Төв аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлтэй хамтран тус аймгийн Заамар, Цээл, Угтаал, Жаргалант, Баянцогт, Сүмбэр, Баян, Баянжаргалан, Архуст, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант зэрэг сумдад 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөл, дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг шалган тусалж ажиллаласан байна.
Мөн Аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу хэсгийн төлөөлөгч нарын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, бүртгэн шалгах ажиллагаа, захиргааны болон эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагааг хэрхэн явуулж байгаа байдал, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон захиргааны хяналтанд байгаа этгээдүүдэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаж байгаа эсэхийг шалгаж, газар дээр нь зөвлөгөө өгчээ.
Түүнчлэн прокурорууд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрхэн явуулж байгаа байдлыг шалгаж, цаашид захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байх талаар зөвлөгөөг өгч ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.
Сэтгэгдэл (1)