Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газар “Дотоод ажлын өдөр”-ийг зохион явуулж энэ үеэр дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Үүнд:
1. Прокурорын байгууллагаас 2016-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх “Прокурорын байгууллагын сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдах “Прокурорын анхан, дунд, ахисан шатны сургалтын хөтөлбөр”-ийн төсөлд оруулах саналыг прокурор нэг бүрээр санал гарган хэлэлцэж, уг хөтөлбөрт оруулах саналаа нэгтгэн Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлэх,
2. Прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлэх зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулан прокурор, ажилтнаас гаргасан санал тус бүр дээр өнөөгийн тулгарсан бодит шаардлага болон цаашид хүрэх үр дүнг хэлэлцсэн байна.
Түүнчлэн дүүргийн прокурорын тушаалаар томилогдсон “Прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны ажлыг шалгах” ажлын хэсгээс туслах ажилтнуудаас ”Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-аар 100 асуулт бүхий тестийн шалгалт авч эрх зүйн мэдлэгийг сорьжээ.
Тус шалгалтыг дүнг прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцэж дээрх ажилтнуудын эрх зүйн мэдлэг, ажлын ур чадвар, сахилга бат, ажлын хариуцлага, ёс зүй, харьцаа гэх мэт асуудлын талаар туслах ажилтан нэг бүрээр хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч ажиллажээ.