Хил давж хадлан хадсан зөрчил илэрсэн гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас дурьдлаа. Гэхдээ тийм их газар аваагүй аж. Мөн Хятад цэрэг Монгол цэргүүдэд буу тулгаж, иргэдээ авч явсан асуудал болоогүй. Хил давж хадлан хадсан зөрчлийг Хил хамгаалах байгууллагаас шалгаж, холбогдох газарт шилжүүлсэн гэдгийг онцоллоо.
Хил зөрчигчдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр хоёр улсын хил хамгаалах байгууллагууд ажиллаж байгаа аж.
Д.Дуулим