зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Аюурсайхан:Шүүгчид хамгийн багадаа 200,000 саяын зээлтэй байдаг

2015-11-05
0
ЖИРГЭХ

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


 

-Банкны нэг хувийн шимтгэл нь хууль ёсных гэсэн шийдвэр Захиргааны хэргийн шүүхээс гарлаа. Өмнө нь хууль бус гэсэн шийдвэр гарч байсан. Яагаад ийм зөрүүтэй шийдвэр гарав аа?  
-Өнгөрсөн 10 сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болж банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болголоо. Өмнөх хоёр шатны шүүхээр нэг хувийн шимтгэл нь хууль бус гэсэн ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч банкуудын эсэргүүцэж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг Дээд шүүхээс эргүүлээд анхан шат руу дахиад шилжүүлсэн. Яг ижил шатны шүүхээс ижилхэн хэрэг дээр хоёр өөр шийдвэр гарч байгааг та бид бүгдээрээ харж байна. Иймд энэ шийдвэрийг нэг талыг барихгүйгээр ашиг сонирхлын зөрчилгүйгээр шударгаар шийдсэн үү гэдэг дээр эргэлзээ гарч олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхөд хүрлээ.


-Шүүх хурал дээр нэг хувийн шимтгэлийн улмаас хохирсон хүмүүс байгаа юм уу гэж асууж байсан гэсэн. Үүн дээр таны байр суурийг асууя?
-Харин би наад дээр чинь хариулт өгье гэж бодож байсан юм. Шүүх хурал дээр нэг хувийн гэгдээд байгаа шимтгэл нь өрсөлдөөнийг яаж хязгаарласан юм бэ, үүний улмаас хэн хохирсон юм бэ гэдгийг асуусан. Өнөөдөр банкнаас зээлгүй хүн байгаа юмуу гэж эргүүлээд асууя. Төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэд, тэтгэвэрийнхэн гээд бүгд банкнаас зээл авдаг. Энэ хүмүүсийг хохирсон байна аа гэдгийг манай улсын байцаагч нарын дүгнэлтээр тогтоосон. Шүүгчдийн өндөр цалингийн талаар хэвлэл мэдээллээр байнга мэдээлж байна. Тэдний өндөр цалинг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, бусад татварууд төлдөг төрийн албан хаагч, бизнес эрхлэгчид, өндөр настнууд, жирийн иргэд бүрдүүлдэг. Тэгвэл энэ хүмүүс бүгд хохироод байна.


-Одоо танай газраас ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна?
-Өнгөрсөн зургаан сард болсон дээд шүүхийн хуралдаанд сэтгүүлчид оролцох бололцоог хангаж өгсөнөөр та бүхэн үнэн мөнийг өөрсдийн нүдээр харсан. Дээд шатны хуралдааны даргалагч нь өмнө нь Худалдаа хөгжлийн банкны хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан хүн гэдгийг бид олж мэдсэн учраас солихыг шаардсан юм. Энэ хүнийг солингуут ХХБ-аас дээд шүүхийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавьсаныг сэтгүүлчид та бүхэн харсан. Тэгээд тус шатны хурал хойшлоод дараа нь анхан шат руу буцаасан. Гэтэл саяын анхан шатны шүүхээс өмнөх шийдвэрээс өөр шийдвэр гарлаа. Тиймээс ШӨХТГ-аас Авлигатай тэмцэх газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү нэр бүхий шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгохыг хүсэж албан тоот явуулж байна. Өөрөөр хэлбэл тус шүүгчид нэр бүхий банкнуудаас зээлтэй эсэх, зээлтэй бол хөнгөлөлттэй нөхцөл болон барьцаа хөрөнгөөр авсан эсэх, бусдад тавьдаг нөхцөлөөс илүү хөнгөлөлттэй байгаа эсэх, зээлээ төлж байна уу үгүй гэдгийг шалгуулахаар болоод байна. Яагаад гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид 24,5 тэрбумын зээлтэй байна, Монгол улсын 485 шүүгчийн 430 нь 1-3 төрлийн зээлтэй, хамгийн ихдээ 200-гаас дээш сая төгрөгийн зээлтэй шүүгч байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тус байгууллагаас хараат бус шүүгчдийн тухай бус өр зээлдээ баригдсан шүүгч нарынхаа тухай толгойгоо гашилгадаг боллоо гэж мэдээлэл өгч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иймд нэр бүхий шүүгчийн өр зээлийн харилцааг тодруулахгүйгээр банкуудтай холбоотой энэ хэрэг хараат бусаар шийдэгдсэн гэж үзэхгүй байгаа учраас шалгуулахаар болоод байгаа юм.


-Танай газрыг банкуудыг шалгах эрхгүй гэсэн байсан. Үнэхээр шалгах эрх байдаггүй юм уу?

-Банкны холбооноос өнөөдрийг болтол нэг хувийн шимтгэлтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагаас хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гаргаж байна. Мөн Монгол улсын Ерөнхий сайдад ШӨХТГ хууль бусаар банкуудыг шалгаж, үүнийг зогсоож өгнө үү гэсэн албан тоотыг илгээсэн байна. Хамгийн гол нь Монгол банк банкуудын үйл ажиллагаан дээр хяналт тавих чиг үүрэгтэй байтал төрийн байгууллагаас банкнуудын үйл ажиллагаа доголдтой, Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөнийг илрүүлээд байхад Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Ерөнхий сайд болон Шадар сайдад ШӨХТГ нь банкуудыг хууль бусаар шалгаад байна, зохих арга хэмжээг авч өгнө үү гэж албан ёсоор хүссэн байх юм. ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу шалгах эрхтэй. Шалгах эрхтэй гэдгийг 2012.02.20-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тодорхой тэмдэглэсэн байдаг. Уг тэмдэглэлд ШӨХТГ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон тохиолдолд арга хэмжээ авах, захиргааны хариуцлага ногдуулах эрх хэмжээтэй байна гэж шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг нь баталгаажуулж 2015.03.11-ны Захиргааны хэргийн шүүхээс дахин ижил шийдвэр гарсан. Тиймээс манай байгууллага иргэд хэрэглэгчид, аж ахуй хэрэглэгчдийн төлөө хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа явуулж байгаа. Манай байгууллагад банкууд хэрэглэгчдээс өндөр хураамж, шимтгэл, төлбөр авч байна гэсэн гомдол байнга ирүүлдэг. Нэг зүйлийг онцлоод хэлэхэд өнөөдрийн хямралтай байгаа нөхцөлд өндөр байшингаа нураагаад илүү өндөр цамхаг барьдаг газар банкнаас өөр алга. Банкууд иргэд хэрэглэгчдээ бодох цаг болсон гэдгийг хэлмээр байна.


-Тэгвэл танайх дахиад давж заалдана гэж ойлгож болох нь ээ?
-Давж заалдана. Манайх 9 банктай хүч тэнцвэргүй тэмцэл өрнүүлж байна. Банкууд бүгд хуулийн багтай байхаас гадна өмгөөлөгчдийг хөлслөн авсан байна. Иймд Монгол улсад шилдэг гэж үнэлэгддэг өмгөөлөгчид болон хуульчид иргэд хэрэглэгчдийн төлөө манай байгууллагатай хамтран ажиллаач гэж урьж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • иргэн (202.9.40.43)
    ХААН банк арай дэндүү мөнгө хадгалуулсныхаа төлөө өчнөөн мөнгө төлнө,100 төг 100 төг гэж авсаар баяжиж бга бнак даа хэ хэ
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • demjij dn (103.9.90.98)
    Банкууд бүгд хуулийн багтай байхаас гадна өмгөөлөгчдийг хөлслөн авсан байна. Иймд Монгол улсад шилдэг гэж үнэлэгддэг өмгөөлөгчид болон хуульчид иргэд хэрэглэгчдийн төлөө манай байгууллагатай хамтран ажиллаач гэж урьж байна.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • demjij dn (103.9.90.98)
    Банкууд бүгд хуулийн багтай байхаас гадна өмгөөлөгчдийг хөлслөн авсан байна. Иймд Монгол улсад шилдэг гэж үнэлэгддэг өмгөөлөгчид болон хуульчид иргэд хэрэглэгчдийн төлөө манай байгууллагатай хамтран ажиллаач гэж урьж байна.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • 5 сая (202.179.11.186)
    бүх шүүгч 5 саяыг авдаггүй их сонирхоод байвал зөв мэдээлэл тараа
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • зөвөө (202.179.11.186)
    банкууд үнэхээр даварч байгаа шүүүүү
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ИЙМ ИХ ӨР ЗЭЭЛТЭЙ ШҮҮГЧИДЭД ХЭРЭГ ШИЙДЭХ ИТГЭЛ ТӨРӨХ ВЭ ДЭЭ ГАР ХАРНА ШҮҮ ДЭЭ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ШҮҮГЧ НАР АЛБАН ТУШААЛДАА ДҮЛИЙЖ ИХ ЗААЛ АВЧ БАЙГА Ш ДЭЭ. АЛБАН ТУШААЛАА ХУДАЛДАГСАД .
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ИХ ЗЭЭЛТЭЙ ШҮҮГЧ НАР НЭГ БОЛ АВЛИГАД АВТСАН ШҮҮГЧИД ЭСВЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАГЧИД . ИЙМ ХОЁРХОН ЗАМ БАЙНА. ЭД НАРЫГ МОНГОЛ ТӨРӨӨС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БАГШ НАР АА ТА НАРЫН ЦАЛИНГ БСШУ-НЫ САЙД САРД 5 САЯААР ТОГТООХОД ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ ШҮҮ. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ БОЛОХГҮЙ ШҮҮ. ХУДАЛ ГЭВЭЛ ШҮҮГЧ НАРААС АСУУГААРАЙ. ШҮҮГЧ НАРТ УИХ ТӨСӨВ , ЭНЭ ТЭР ХАМААГЙҮ БОЛСОН
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    УИХ аар төсөв батлуулж цалин тэтгэвэр тэтгэмж нэмэхийг хараад суугаад байх шаардлага байхгүй болсон .Шүүгч нар шиг төрийн албан хаагч нар өөр өөсрдийнхөө цалинг нэмээд авч болно шүү дээ. ШҮҮГЧ НАР ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БОЛООД БАЙХАД БУСАД МОНГОЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ. ШҮҮХЭД УИХ ТӨСӨВ БАТАЛЖ ЦАЛИН ТОГТООХ АСУУДАЛ ХАМААГҮЙ БАЙХАД БУСАДАД НЬ ЯАГААД ХАМААТАЙ ГЭЖ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    одоогийн үйлчилж байгаа төсвийн болон бусад хуулиар төсвийг УИХ баталдаг. цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг зөвхөн УИХ шийддэг хуультай. энэ хууль хүчин төгөлдөр хэвээр байгаа .ГЭТЭЛ ШҮҮГЧИД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ҮХЭХ ГЭЭД ТӨСВИЙН ХУУЛЬ ЗӨРИЧЖ УИХ-ААР БАТЛУУЛАГҮЙ ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ЦАЛИНГ НЭМЖ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЧИХЭЭД БАЙНА. ОДОО ҮҮНИЙГЭЭ ХААЙАЙЛГАХ ГЭЖ ЖҮЖИГЛЭЖ БАЙНА. ТӨСӨВТ 15 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ИЙМ ИХ ӨР ЗЭЭЛТЭЙ ШҮҮГЧ МОНГОЛЫН ТӨРД БАЙЖ БОЛОХ УУ? ХУДАЛДАГДАХАД ХЭЗЭЭ ХЭЗЭЭНИЙ БЭЛЭН ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ШҮҮГЧ НАР ЗОРИУУД ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗЭЭЛ АВДАГ .ТЭРНИЙГ АВЛИГА АЛБАН ТУШААЛААРАА НӨХДӨГ ШҮҮ ДЭЭ.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.26.193.216)
    Yagaad iim ih zeel ugdiim be shalgah heregtei unenee yarih geed hulgaigaa yariv gegch bolloo davarsan avilgachid turiin ajil hiij bga yam bol adilhan l tsalin uguh heregtei sh dee araich dendenee
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Иргэн (59.153.115.19)
    Ийм их зээлтэй шүүгчдийг хамуутнуудтай нь шалгаж ажиллах эрхийг цуцлах хэрэгтэй.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Элбэг+ ЛүндэнЭнхболд (202.179.20.91)
    Элбэгээ юунаас болгоомжлоод шүүгийн орон тоо, цалинг нэмээд байна аа. Алсыг хараад авлига өгөөд байна уу. Тэхдээ илт хууль зөрчөөд байна. Шүүх, прокурорын цалинг УИХ тогтоол гаргаж баталдаг санагдахын. Элбэг ЛүндэнЭнхболд
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Тэгш эрхийг хангая (202.179.20.91)
    Шүүхийн Ерөнхий зөвлөл хууль зөрчөөд цалингаа нэмээд байгаа бол манай Яамын Төрийн албаны салбар зөвлөл цалингаа нэм л дээ. Бид адилхан хүн, зээлтэй бас шударга л бай л даа.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Эбэ Зи (202.179.20.91)
    Төрийн намханууд хоорондоо алалцаж байна аа Наана чинь
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЕРӨНХЙИ АУДИТОР ОО. ШҮҮГЧ НАР ТӨСВИЙН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧИЖ ХУУЛЬ ЗӨРИЧН УИХ БАТЛААГҮЙ БАЙХАД ӨӨСРДИЙНХӨӨ ЦАЛИНГ ДУР МЭДЭН НЭМЖ САРД 5 САЯ ТӨГРӨГ АВЧ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙНА . ДУУГАРААЧ ЭЭ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ ШҮҮГЧИД ӨӨСРДӨӨ ЦАЛИНГАА ДУРААРАА НЭМСЭН .УИХ БАТЛААГҮЙ . ҮҮНИЙ УЛМААС ТӨСӨВТ 15 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРСАН. ЭНЭ БОЛ ГЭМТ ХЭРЭГ . АТГ ШАЛГАХ ЁСТОЙ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    САНГИЙН САЙД Б.БОЛОР ШҮҮГЧИД ЦАЛИНГАА ӨӨРСДӨӨ НЭМСЭН .УИХ БАТЛААГҮЙ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ИЙМ ИХ ӨР ЗЭЭЛТЭЙ ШҮҮГЧ ХЭРГИЙГ ҮНЭН ШУДАРГААР ШҮҮХ ҮҮ? ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ УУ? АВЛИГАД АВТХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙНА УУ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    НЭГ ЗАСАГ ДАРГЫН ХЭРГИЙГ ТУСАЛЖ ӨГӨӨД ГАЗАР АВЧ ЗАРНА БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД Л ХААНА ШҮҮ ДЭЭ . АВЛИГАЛ АВЧ Л ХААНА
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ИЙМ ИХ ӨР ЗЭЭЛТЙЭ ШҮҮГЧ МОНГОЛ ТӨРД АЖИЛЛАХ ЭРХГҮЙ. ЭНЭ НЬ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛД ТООЦОГДДОГ. ЭНЭ ИХ ХЭМЖЭЭНЙИ ЗЭЭЛИЙГ АВЛИГА АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ ХААНА БИЗ ДЭЭ. ИЙМ ШҮҮГЧ НАРЫГ ОДООХОН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
    • Нээрэн
      ХЭ ХЭ САНАЛ НЭГ БАЙНА ӨӨ
      2015 оны 11 сарын 05
  • Зочин (103.9.90.98)
    САРД АВДАГ 5 САЯ НЬ ХААНА Ч ХҮРЭХГҮЙ ГЭЭД УЙЛААД БАЙГАА Ш ДЭЭ. МЭДЭГДЭЛ ЭНЭ ТЭР ГАРГААД .ОЛОН УЛСЫН ХОЛБООНД Ч ГЭНЭ ҮҮ ?УИХ ЗАСГИЙН ГАЗАР АА МАТААД
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.4.248.65)
    200 саяын зээллэг авч чадаж байна гэдэг чинь барьцаа хөрөнгө сайтай баян хүн гэсэн үг. Жирийн ард түмэн бол байраа барьцаалаад 30 сая төгрөгийн л зээл авах байх.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
    • ЯГ
      ХА ХА ХА САНАЛ НЭГ БАЙНА ӨӨ
      2015 оны 11 сарын 05
  • Зочин (202.21.106.149)
    пөөх наад шүүгч нар чинь бүгд хаус-д суудаг уу?жирийн иргэн 200 сая битгий хэл 2 сая төгрөг зээлэх гэж бөөн асуудалтай тулгарна шүүдээ.арагүй агуу хүмүүс юмаа,шүүгчид гэж.тэгээд яаж буцааж төлдөг бол? чухамдаа хэн тэр зээлийг нь төлдөг бол?
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
    • Зочин
      ШҮҮХ ЗАСАГЛАЛ, ЭРХ МЭДЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА АА
      2015 оны 11 сарын 05
  • Зочин (202.55.191.76)
    10000-зээлтэй төлж чадахгүй иргэд маш олон байна..Та нар тэднээс юугаараа илүү юм.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Сэтгүүлчид нээрээ сайхан мушгина шүү. Өгсөн гарчиг, өгүүлсэн бичлэгийг нь уншаарай. Хамгийн ихдээ гэж хэлснийг нь Хамгийн багадаа болгочихож...
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    Sain ajillaj bgaa, ajliin amjilt ur dung husie!
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • баячуудаа гэж (202.21.117.122)
    яасан их мөнгө зээлдэг юм бэ хүн хөнжлийнхөө хирээр хөлөө жийдэг том хөнжилтэй болохоор л их зээл авдаг байхоо бид 10 сая төгрөг авсан бол тэгээд л хэлээ гаргаж бууж өгнө шүү дээ
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    43 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    1 цаг 16 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 24 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    1 цаг 52 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    2 цаг 31 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    2 цаг 45 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    3 цаг 2 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    4 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 40 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    4 цаг 45 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    5 цаг 1 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    5 цаг 13 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    5 цаг 14 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    6 цаг 13 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    6 цаг 27 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    8 цаг 2 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    8 цаг 8 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    20 цаг 31 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    23 цаг 31 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК