Өмнөговь аймгийн прокурорын газар нь Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, төрийн байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг сонсож, хийж буй ажлаа сурталчилах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх, зорилгоор хийгдсэн “Бидний амжилт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.
Уг арга хэмжээний хүрээнд прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг иргэдэд танилцуулж видео болон гарын авлага, брошур зөвлөмжийг тарааж, хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослын хэрэг, Монгол улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий видео бичлэгийг олон нийтэд хүргэж, шинээр батлагдсан хууль тогтоомжийг талаар сурталчилан ажилласан байна.