Нийслэлийн томоохон захуудад хонины ястай нэг кг мах дунджаар 4465, үхрийн ястай мах нэг кг нь 5690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 40 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 175 төгрөгөөр буурчээ. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр өсч, харин хонины цул мах 100 төгрөгөөр буурсан байна. Тэгвэл хүнсний томоохон дэлгүүрт "Алтан тариа" савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, I зэргийнх 1000-1300 төгрөг, II зэргийнх 760-1000 төгрөг байгаа бол төмс болон хүнсний ногооны үнэ 0.9 хувиар буюу 10 төгрөгөөр буурчээ.
Т.Энхэлээ