Ахуйн зориулалтаар 220 вольтийн цахилгаан сүлжээнд холбогдох иргэн газрын гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлэх юм. Бичиг баримтаа бүрдүүлсэн иргэн сүлжээнд шинээр холбуулах өргөдлөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд өгнө. Ингэснээр тус төвөөс иргэний гаргасан хүсэлтийн дагуу газар дээр нь очин шалгаж, холбогдох боломжтой бол шаардагдах материалын нэр, төрлийг өгнө. Уг материалын жагсаалтад орсон баталгаат тоолуур, холболтын утас, автоматын мөнгийг иргэн өөрөө гаргах юм. Цахилгаан сүлжээнд холбогдох иргэнийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс утсаар холбогдож “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах ажээ. Иргэн өөрийн нэр дээрх бусад обьектод цахилгаан эрчим хүчний хугацаа хожимдсон бол барагдуулсан байх шаардлагатай. Гэрээ байгуулснаас хойш шинэ холболт хийх захиалгыг ажлын хэсгээс гурав хоногт багтаан гүйцэтгэдэг.