Өмнөговь аймгийн Прокурорын газраас тус аймгийн Татвар, Эрүүл мэнд, Боловсрол, соёлын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг 2015 оны 10 дугаар сарын байдлаар шалгажээ.
Шалгалтын явцад Татвар, Эрүүл мэнд, Боловсрол, соёлын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, холбогдох бүртгэл судалгаатай танилцан, шалгалтын дүнг хамт олны хуралд хэлэлцүүлсэн байна.
Дээрхи газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил ньүр дүн муутай, биелэлтийг тооцдоггүй, төлөвлөгөө биелүүлэх хугацааг оновчгүй сонгосон, материалжуулалт хангалтгүй, хууль хяналтын байгууллагатай хамтарч тодорхой ажил хийгээгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.