Баянхонгор аймгийн Прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 10 дугаар сард Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаад, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлтийн хэлтэст шаардлага хүргүүлж ажилласан байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй байх үүднээс 2015 оны 11 дугаар сарын 02-ний өдөр Улсын бүртгэлтийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад тус аймгийн Прокурорын газраас сургалт зохион байгууллаа.
Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Эрдэнэсоёл нь “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр 2 цагийн сургалтыг явуулж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгч, нэг ойлголтод хүржээ.
Сургалтаар “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар” гарын авлага бэлтгэн улсын байцаагч нарт тараан өгчээ.