зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Он гарсаар малын гоц халдварт өвчин 20 удаа гарчээ

2015-11-06
0
ЖИРГЭХ

        2015 оны 10-р сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарсан байна. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ. Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна.  

 

Тухайлбал Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчлөөд байна. Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89 мянга гаруй малыг хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн тарилга энэ сарын нэгнээс эхэллээ.   

 

Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байна.

 

Хонины цэцэг өвчин: Энэ оны эхний 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар малын гоц халдварт хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн, Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Өргөн, Сайхандулаан, Сайншанд суманд гарч 200 гаруй толгой мал өвчилжээ. Одоогоор Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтий аймгийн Баян Овоо сумын голомтоос бусад голомтод нэмж мал өвчлөөгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч өмнө гарсан болон хил залгаа сумдад өвчин шинээр бүртгэгдэж гаралт, тархалт нэмэгдэж байна. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 1,04 сая тун вакцин үйлдвэрлэж эхний 10 сарын байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт хэрэгцээт вакциныг хуваарилан дархлаажуулалтын ажил хийгдэж дуусчээ.  

 

2015 оны дөрөвдүгээр саррд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Дорнод аймгийн Хэрлэн суманд гахайн мялзан өвчин гарсан. Үүнээс гадна он гарсаар галзуу өвчний 282, боом өвчний 39 тохиолдол, дуут, үхрийн хорт салст халуурал өвчин хэд хэдэн аймагт гараад байна.  

 

Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага халдварт өвчин гарсан үед хорио цээр, хязгаарлалт тогтоон, вакцинжуулах, өвчтэй мал, амьтныг устгах, булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээ авлаа. Мөн хүн, малын шилжилт хөдөлгөөн, малын тэжээллэг, арчилгаа маллагаа, өвчнөөр үхсэн болон зайлшгүй шаардлагаар нядалж устгасан малын устгал, өвчний голомтын ариутгал халдваргүйжүүлэлт,  эм, био бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлт, ариутгалын бэлдмэлийн чанар, баталгаажилтанд хяналт тавин ажиллаж байна. Хонь, ямааны цэцэг өвчин хоёрдугаар сараас зүүн бүсийн аймгуудад тасралтгүй гарч байгаа нь энэ өвчнөөр өвчилсөн, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгахад шаардагдах хөрөнгө, нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгээс шалтгаалж хүн, тээвэр, малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлаж байна гэж үзэж байна.

 

Хөвсгөл аймгийн 13 суманд адууны боом ихэвчлэн гарсан нь өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх вакцины захиалга хийгддэггүй байсантай холбоотой юм. Мөн эрүүл бүсэд богино хугацаанд малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлах боломжтой гэж Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэж байна. Галзуу өвчнөөр өвчилсөн 408 мал, амьтдын 27,9 хувь нь зэрлэг амьтад байгаа нь  хоол тэжээлийн хомсдол, өвчлөл эмгэгээс шалтгаалж тухайн амьтдын биеийн эсэргүүцэл суларч, өвчний үүсгэгч мал, амьтан, бэлчээр, ус, хүүр, сэг зэмээр дамжин тархсантай холбоотой гэж болно.

 

Вакциныг хугацаанд нь захиалгын дагуу нийлүүлдэггүй, вакцинжуулалтын явцад хүйтэн хэлхээ хэрэглэдэггүйгээс вакцин чанараа алдах, малын сэг зэмийн устгал, өвчний голомт, хашаа хороонд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй,  бэлдмэлийн нөөц хүрэлцээгүй, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт суларсан, орон нутгийн удирдлагууд хорио цээр, хязгаарлалтын үеийн зардлыг төсөвт бүрэн гүйцэд тусгадаггүй зэргээс халдварт өвчний гаралт нэмэгдсээр байна.

 

Цаашид малын гоц халдварт болон халдварт өвчний тархалт тэлэх эрсдэл өндөр байгаа тул вакцин, эм, зүү тариур, ариутгалын бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, өвчний голомтонд ажиллаж байгаа хүмүүсийг дулаан хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    1 цаг 15 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    2 цаг 26 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    3 цаг 0 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 7 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    3 цаг 35 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    4 цаг 14 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    4 цаг 28 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    4 цаг 45 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    5 цаг 45 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 23 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    6 цаг 28 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    6 цаг 44 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    6 цаг 56 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    6 цаг 57 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    7 цаг 56 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    8 цаг 10 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    9 цаг 45 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    9 цаг 51 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    22 цаг 14 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК