ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих ангиас Өршөөлийн хуульд хамрагдсан 125 хоригдол өчигдөр суллагдсан. Үүнтэй холбоотойгоор нийгэмд айдас хүйдэс бий болж цагдаагийн байгууллагыг өндөржүүлсэн байдалд ажиллана гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Олон нийт, хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүүгээс тодруулахад “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тушаал шийдвэр гараагүй. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэнийг бүртгэж, судалгаа гаргах ажиллагаа хийж байна. Суллагдаж буй хоригдлууд ихэвчлэн ажилгүй, орон гэргүй байдаг учраас эргээд хэрэгт холбогдох магадлалтай. Тиймээс албан байгууллага, компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ажлын байраар хангах, нийгэмшүүлэх тал дээр хамтарч ажиллах хэрэггэй байна” гэв.