Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дархан-Уул аймагт 126 хүн суллагдаж байна

2015-11-06
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын 2015 оны 78 дугаар тогтоолоор байгуулагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс Пүрэв гарагт /2015.11.05/ Дархан-Уул аймагт ажиллав.


Комиссын гишүүдийг аймгийн удирдлагууд угтан авсны дараа Засаг даргын Тамгын газарт хуульчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр хорих 435 дугаар ангийн дарга, хурандаа В.Хосбаяр Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус хорих ангиас суллагдах болон хуульд хамрагдах ялтны талаар мэдээлэл танилцуулав. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд тус хорих ангиас 197 ялтан хамрагдаж, 126 хүн суллагдаж байгаа бол 51 хүний ял хасагдаж, 20 хүн хамрагдах юм байна. 


Мөн аймгийн Цагдаагийн газар хяналтад байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох, хувийн хэргийг хаах бэлтгэл ажлыг ханган, ажлын төлөвлөгөө гарган тухай бүр гүйцэтгэлийг ханган ажилласан болохоо комиссын бүрэлдэхүүнд мэдээлсэн юм. үүнчлэн дээрх ажлын хүрээнд хорих ангиас хугацаанаасаа өмнө суллагдсан 25, хорих 435 дугаар ангиас Өршөөлийн хуульд хамрагдан суллагдах магадлалтай 120 ялтанд нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах, тэтгэлэг төсөлд хамруулах талаар “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулжээ. 


Дархан-Уул аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх П.Мөнхзул жирийн дэглэмтэй 445 дугаар хорих анги, чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж буй ялтнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шүүхүүдийн хэмжээнд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж буй явцын талаарх мэдээллийг комиссын гишүүдэд танилцуулсан юм.
Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль нэг л удаа үйлчилнэ. Урьд нь 5 удаа Өршөөл үзүүлэх тухай хууль аталж байсан бөгөөд 6 дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль захиргаа, эрүүгийн хэргүүдийг хамруулсан, цаг хугацааны хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай давхацсан, мөн Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулсан зэрэг хэд хэдэн онцлогтой болохыг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын баталсан хууль, тогтоолууд болон хэлэлцэж буй асуудлуудын талаар Дархан-Уул аймгийн удирдлагууд, хуульчдад мэдээлэл хийлээ. 


Үүний дараа комиссын гишүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх явцад ямар нэг бэрхшээл гарч байгаа эсэхийг Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагынханаас асууж, харилцан ярилцаж, зөвлөмж өглөө. 
 
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 445 дугаар ангид ажиллаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжилтийн явц болон аймгийн Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцав. 


Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын комиссын Дархан-Уул аймагт ажиллах бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, комиссын гишүүн Т.Уранцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    1 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    3 мин
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    34 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    1 цаг 25 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    2 цаг 13 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    2 цаг 32 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    3 цаг 0 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    3 цаг 18 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    3 цаг 32 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    4 цаг 9 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    4 цаг 13 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    4 цаг 39 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    4 цаг 41 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    5 цаг 16 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    5 цаг 27 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    5 цаг 55 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    6 цаг 8 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    6 цаг 18 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    6 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    6 цаг 28 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК