Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж төрөөс 3000 орчим хоригдлыг өршөөж буй. Нийслэлийн хувьд өчигдрийн байдлаар ШШГЕГ-ын харьяа 431, 409 дүгээр ангиас нийт 90 орчим хоригдол суллагдсан юм.
Харин Дархан-Уул аймгийн чанга дэглэмтэй 435 дугаар ангиас 197 ялтан өршөөлд хамрагдаж, 126 хүн суллагдсан байна.
Тэгвэл суллагдсан зарим хоригдлууд үймээн дэгдээж, улмаар цагдаагийн хаалга татжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймагт байрлах чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас суллагдсан хэсэг залуус Эрдэнэт хотод очиж, олон нийтийн газар үймээн дэгдээжээ.
Сэтгэгдэл (3)