Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйилийг хийхэд эерэг сайн. Эл бурхныг тахих, өдөр төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл хийгээд хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйл, цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйлд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Өвлийн уур орох улирал 03:28 цагт эхэлнэ.