Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд болж байна.
"Хакүхо цом" өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Хакүхо сан”-гаас санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Их аваргын ивээл дор явуулдаг, “Эрүүл монгол хүүхэд"-ийн төлөө уриатай тэмцээнийг “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд оролцогчид 8, 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар өрсөлдөнө.
Тэмцээний бүртгэл өчигдөр дууссан бөгөөд техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр 15.00 цагаас Их шавийн дээд сургуулийн байранд болно.