Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан өндөрлөлөө. Улсын залуу арслан П.Бүрэнтөгс энэ барилдаанд түрүүлснээр энэ намрын хоёр дахь түрүүгээ авлаа. Харин харцага Ө.Бат-Орших үзүүрлэв.
Дашрамд дуулгахад Н.Батсуурь арслан, М.Өсөхбаяр заан тэргүүтэй хэсэг бөхчүүд Өвөрмонголруу барилдаанд явсан сурагтай. Тиймээс энэхүү барилдаанд оролцож амжаагүй гэнэ.