Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ.
Тодруулбал тус сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км-т энэ сарын 7-нд өглөөний 06:42 цагт У-51080/00//, Ө-101041/00// газар зүйн солбилцолд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлт нь иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж. Энэ талаар Одон орон герфизикийн хүрээлэнгээс мэдээлэв.