Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна.
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан бөгөөд тухайн өдөр бүх нийтээрээ амарна гэж заасан байдаг.
Энэ жилийн “Монгол бахархлын өдөр” пүрэв гарагт тохиож байгаа юм.