Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн 30 настай, эрэгтэй Б тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад өнгөрсөн сарын 26-нд сураггүй болжээ. Энэ тухай дуудлага мэдээллийг алга болсноос хойш дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 31-ний өдрийн 01:35 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Улмаар Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн долоон албан хаагч, нэг автомашин, ар гэрийн таван хүн, нэг автомашинтай, нийт 12 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр өдийг хүртэл хайж байгаа ч олдоогүй байгаа юм байна. Эрэн хайх ажиллагаа Минжийн гол орчимд үргэлжилж байгаа аж.
Д.Дуулим