Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын тооллогыг ирэх сарын 7-ны өдрөөс 17-ны өдрүүдэд явуулахаар болжээ.
Энэ хүрээнд мал, тэжээвэр амьтдын тооллогын сургалт, тооллогын бэлтгэлийг хангах, хяналтын тооллого хийх, тооллогын дүн нэгтгэх зэрэг зохион байгуулалтын зардалд зориулан 4 сая 954 мянга 500 төгрөг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах аж.