Тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж, иргэдэд шалгалт хийжээ.
Шалгалтыг мэргэжлийн байгууллагууд хамтран дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж, гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байсан 8 аж ахуйн нэгж, 176 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.
Улмаар зөвшөөрөлгүй худалдааг газар дээр нь зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ. Шалгалтаар нийт 33 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шийтгэвэрийн хуудсаар гурван аж ахуйн нэгжийг торгож, 38 шуудай нүүрсийг хурааж улсын орлого болгосон байна.