Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас дэд сайдгүй ажиллахаар болсон.
Тиймээс ч яамдууд дэд сайдынхаа унаж эдэлж байсан автомашиныг Төрийн өмчийн хороонд хүлээлгэж өгөх үүргийг хүлээгээд байгаа юм.
Тэгвэл Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ үүргийнхээ дагуу шийдвэр гаргаж дэд сайдын хэрэглэж байсан Ланд-200 маркийн машиныг өнөөдөр Төрийн өмчийн хороонд хүлээлгэж өгчээ.
Сэтгэгдэл (2)