Увс аймгийн прокурорын газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хорих, баривчлах ялаар шийтгүүлсэн 25 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 23 ялтныг өршөөл үзүүлэх тухай хуулинд заасны дагуу ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, ялаас өршөөн хасах санал гаргаж ирүүлсэний дагуу ялтнуудын хувийн хэргийг прокуророос хянаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 14 ялтны эдлээгүй үлдсэн ял шийтгэлийг өршөөн хэлтрүүүлэх, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 9 ялтны эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг хасуулахаар тус тус прокурорын тогтоол үйлдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Харин өршөөлд хамаарахгүй 2 ялтны хувийн хэрэг материалыг албан бичгээр буцаан хариуцлага алдсан тоо бүртгэгчид арга хэмжээ тооцуулсан байна.
Тус прокурорын газраас өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нийт ялтнуудыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд цуглуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар болон дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн прокурор Т.Мөнхбаяр, хяналтын прокурор Б.Баярмагнай нар яриа таниулга хийж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/