БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас Бээжингээс Эрээн рүү явж байсан Монгол Улсын 180 гаруй иргэн Жин-Тэй хэмээх жижиг тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатсан билээ.
Хурдны замыг буцаан нээх чиглэлээр хятадын талаас шуурхай ажилласны дүнд өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 14:00 цагийн орчимд буцаан нээжээ. Иймээс Бээжин-Эрээний чиглэлд зорчиж явсан монгол иргэд эх орондоо эсэн мэнд иржээ.
Сэтгэгдэл (2)