Прокурор, мөрдөн байцаагчдын сууж явсан машин осолдсон ноцтой хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Осол энэ сарын 8-нд Сэлэнгэ аймагт гарсан байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газрын үзлэг хийгээд буцаж явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна.
Осол юунаас болж гарсан нь тодорхойгүй ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Д.Дуулим