Дорноговь аймагт ломбард, худалдааны газарт хулгай орох тохиолдол нэмэгджээ. Аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас гүйцэтгэх ажиллагаа явуулж бүлэг хулгайчийг барьсан байна. 20-25 насны гурван залуу Улаанбаатараас очиж ломбард, худалдааны газарт нэвтэрч гар утас, компьютер хулгайлан шөнөдөө нийслэлийг зорьдог байсан байна. Тэд гурван удаагийн үйлдлээр 50 гаруй утас, компьютер авч дамлан зарсан нь тогтоогджээ. Аймгийн цагдаагийн газраас сэжигтнүүдийг саатуулан шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)