Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Өргөтгөлийн хоёр давхар барилгын ажил өнгерсөн зургаадугаар сард эхэлсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор тус цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн V, VI, XXIII хорооны 160 хүүхдийг нэмж авч, сургуулийн емнөх боловсрол олгох боломжтой боллоо.