Таксины жолоочийг дээрэмдэж, ална хэмээн сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хадны эцэст сэжигтэн этгээд таксины жолоочид худлаа хэлж, уулын энгэрт аваачсан байна. Улмаар араас нь хоолойг нь боож, мөнгө, гар утсаа өг хэмээн дарамталж “Ална” хэмээн заналхийлжээ.
Харин таксины жолооч сэжигтэн этгээдтэй зодолдох үедээ цагдаа дуудаж амжсан байна. Дуудлага өгсөн даруйд цагдаагийн алба хаагчид шуурхай ирж сэжигтэн этгээдийг баривчилсан аж.
Хохирогчийн ярьж буйгаар “Үсээ хусуулсан үзлийн царайтай муухай зэрлэг залуу байна лээ. Эхлээд гэртээ очих гэж байгаа гэж ярьснаа сүүлдээ найзындаа очихоор болж, худлаа газар заагаад хээр аваачиж байгаад дээрэмдэж алах гэж сүрдүүлсэн" хэмээн өгүүлжээ.