Замын цагдаагийн газраас “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинаас хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг илрүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Батбаатар, СХД-ийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар тус бүсэд ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)