Маргааш Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан. Тэгвэл эл өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.
Дашрамд сонирхуулахад тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Төрийн ордонд “Чингис хаан” одон гардуулах ёслол болох юм.