Говь-Алтай аймгийн Цогт суманд газар хөдөлжээ. Өчигдөр 16:35:00 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 20 км-т У-45038/00//, Ө-96089/00// газар зүйн солбилцолд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.
Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй гэж Цогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С Онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдсэн байна.