Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 10-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 11-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4280, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 142 , зөрчлийн 1621, Зам тээврийн ослын 309, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 65-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БЗД-ийн 20-р хороо "Хашаа шатлаа” гэсэн мэдээллийг 11-р сарын 10-нд авч шалгахад, иргэн 40 настай эрэгтэй Г нь хашаандаа хог шатааж байгаад гал алдаж амбаараа шатаасан хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн БЗД-ийн 23-р хороо “Баатархайрханы .... тоотод гал гараад байна“ гэсэн мэдээллийг 11-р сарын 10-нд авч шалгахад, тус тоотод суух 58 настай эрэгтэй Ц нь согтуурсан үедээ хоол хийж байгаад гал алдаж, 2х2,5м хэмжээтэй байшингаа шатаасан хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
СХД-22 “Хилчин ..... тоотод 5-н ханатай гэр шатаж байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 10-нд авч шалгахад, тус тоотод суух 63 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ гал түлж байгаад гал алдаж гэрээ шатаасан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/