Өнгөрсөн долоо хоногт Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын ажил амьдралын талаар сурвалжлага бэлтгээд ирлээ.
Энэ чиглэлд Улаанбаатар-Говьсүмбэр, Говь-Сүмбэр- Сайншанд, Сайншанд Замын-Үүд гэсэн хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто зам ашиглалтанд орсноор хөдөлгөөн эрс нэмэгджээ. Үүнийг дагаад хурд хэтрүүлэн осол гаргах тохиолдол буурахгүй байна. 2015 оны эхний 10-н сарын байдлаар нийтдээ 64 осол гарч 29-н хүний амь нас эрсэджээ.
Мөн Хамрын хийд, Ханбаянзүрх хайрхан нь аялал жуулчлалын төв бүс болсон тул дотоодын зорин ирэх иргэдийн хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна.
Иймээс иргэд та бүхэн хүйтэн сэрүүний улирал ихэссэнтэй холбоотой орон нутгийн замд хурд хэтрүүлэлгүй хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (1)