Таксины жолоочийг дээрэмдсэн хэрэг дахин гарчээ.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Таван буудлын автобусны буудлын орчмоос гар өргөн суусан этгээд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр "Да хүрээ" захын урд гэртээ хүргүүлээд гэрээсээ мөнгө аваад гараад ирье гэж хэлээд буужээ. Улмаар буцаж гарч ирэхдээ хутга тулган таксины жолоочийн орлогыг дээрэмдсэн байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлжээ. Хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээд нь Төв аймгийн Жаргалант сумын нэгдүгээр багт оршин суух хаягтай Б гэгч 33 настай эрэгтэй байсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгаж байна.