НМХГ-ын дэд даргын баталсан “Шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй эх орны хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шошгын мэдээлэлд үндэслэн шалгалт хийжээ. Шалгалтын явцад давхардсан тоогоор 175 үйлдвэрийн шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг илрүүлэн зөрчлийг арилгуулахаар аж ахуйн нэгж иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөнөөс гадна зөрчлийг арилгаж ажиллах талаар албан тоот хүргүүлсэн байна.
Тиймээс НМХГ-аас аж ахуйн нэгж иргэдээс нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон хаяг шошгон дээр анхаарч байх, бүтээгдэхүүнийг хадгалах хадгалалтын горим дээр анхаарах, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үйлчилгээний заалнаас өөр газарт тусад нь хадгалах, даруй буцаалт хийж хэвших, үйлчлүүлэгч хэрэглэгчид худалдан авч буй буй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тогтмол харж авах, хаана хэн үйлдвэрлэснийг тодруулж хэвших хэрэгтэйг иргэд, аж ахуй нэгжүүдэд анхаарууллаа.
Д.Дуулим