“Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 14-ний өдрийн 11:00 цагаас Төрийн ордонд болох аж.
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээ нь 2004 оноос эхлэн зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ жил Монгол бахархлын өдрийг тохиолдуулан 13 дахь жилдээ болж байна.
“Иргэний андгай өргөх ёслол”-д нийслэлийн шилдэг 850 сурагч оролцох бөгөөд Орон нутгийн салбар зөвлөлүүд “Андгай Өргөх Ёслол”-ын арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулна. Мөн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Батаа, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаа, Б.Отгонтуяа, Л.Сөрөлт болон Aim4R Dance Studio продакшны захирал, бүжигчин Төөгөө нар урилгаар оролцох аж.
Мөн Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолд Монгол Улсын Засгийн газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Иргэний бүртгэлийн газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролыг хэлтэс хамтран оролцох юм байна.
Сэтгэгдэл (1)