Автомашин хулгайлах хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 93.7 хувиар өсчээ. Өнгөрсөн оны эхний арван сард автомашин хулгайлах хэрэг улсын хэмжээнд 175 бүртгэгдэж байсан аж. Харин энэ оны эхний арван сард ийм хэрэг 339 гарсан байна.
Тэр дундаа Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотод автомашины хулгай огцом нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд Архангай аймагт автомашины хулгай гурав, Хөвсгөл аймагт 26 гарч байжээ.
Тэгвэл энэ оны эхний арван сардАрхангай аймагт 22, Хөвсгөл аймагт 64 хэрэг гарсан гэнэ. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт автомашины хулгайн хэрэг өссөн байна. Харин хулгайд алдсан автомашины дийлэнх нь “Приус”, “Аксент”, “Кроун” зэрэг суудлын машинууд байдаг аж.