Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол хуур төвөөс хүндэтгэл үзүүлж "Хүннү Молл"-д флаш моб зохион байгуулж байна.
Тус төвийн 30 орчим хөгжимчид Монголын бахархал болсон морин хуур хөгжмөөр “Татлагын холбоо”, “Үүлэн бор”, “Монгол аялгуу”-г тоглож сонирхуулж байгаа аж.