Жил бүр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж. Энэхүү барилдаанд чансааг тэргүүлэгч улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй хүчит 128 бөх зодоглож байна.
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон байдаг. Харин энэ жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байгаа юм.