БГД-ийн 1-р хороо “11-р байрны хажууд хүн өндөрөөс унаж гэмтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 12-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, СБД-ийн 9-р хороонд суух 37 настай эрэгтэй М 2 м өндөрт байрлуулсан самбарыг буулгахаар хамгаалах хэрэгсэлгүй авирч байгаад унаж баруун гарын шуугаа хугалж гэмтээсэн байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/