Цагдаагийн ерөнхий газрын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг чадавхжуулах, ажилд хандах хандлагыг нэмэгдүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд Цагдаагийн хэлтэс тус бүрээс холимог баг бүрдүүлэн өрсөлдсөнөөс Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэс алт, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс мөнгө, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс хүрэл медаль тус тус хүртлээ.
Нийтийн хэв журам хамгаалах албаны даргын нэрэмжит “Шилдэг тоглогч”-ийн шагналыг П.Солонго, Г.Жанчивдорж нар хүртсэн юм.