Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 12 цэргийг тусгаарлан эмчилж байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл 22 цэргийг тусгаарлан эмчилж, өнөөдрийн байдлаар долоо нь эмнэлгээс гараад байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Мөн 71 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Өвчилсөн цэргүүд бүгд Ховд аймгаас цэрэгт татагджээ.