Маргаашнаас 16-нийг хүртэл үргэлжлэх "Худалдааны түншлэл 2015" үзэсгэлэн худалдаанд янз бүрийн гэнэтийн бэлгүүд тавигдах нь ээ.
Тухайлбал, хүрэлцэн ирсэн хүмүүс үнэ төлбөргүй сугалаа авсанаар "iPhone6S" утасны эзэн болох боломж нээгдэх юм байна.
Өөрөөр хэлбэл, "Мишээл экспо" төвд болох "Худалдааны түншлэл 2015" үзэсгэлэн худалдаанд оролцоод iPhone6S-тай болох боломж олдох нь.
Мөн үндэсний үйлдвэрлэгчид, бөөний худалдаа эрхлэгчид, өвлийн хувцасны хямдралтай худалдааг сонирхож, хэрэгцээтэй бараагаа ч нэг дороос цуглуулаад авах боломж бүрдэх нь ээ.
Д.Дуулим