"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс өвлийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.
Тус нэгтгэл нь нийслэлийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд орон сууц болон гэр хороолол дахь туслах замуудын хальтиргаа, гулгаа, цэвэрлэгээг хариуцах үүрэгтэй аж.
Улаанбаатар нэгтгэл нь шуурхай бригадын зохион байгуулалтад орсон бөгөөд цас мөс цэвэрлэх шуурхай баг гарган 24 цагаар дуудлагаар ажиллуулж байгаа гэдгийг хурлын үеэр онцолсон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар нэгтгэлд давс бодисын 410 тонн нөөц бэлэн байгаа аж. 20 орчим удаагийн цас ороход 1 метр квадрат талбайд 200 грамм бодис цацахаар тооцож менежментээ баталсан байна.