“Эрдэнэс-Таван Толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурал хийж байх үеэрээ өөрийгөө шатаасан. Тэрбээр компанийнх нь удирдлагууд ажилчдаа шилжүүлэх гэрээг дур мэдэн хийж, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Мөн 200 гаруй ажилтанаа шилжүүлэх нэрийдлээр цомхотгох байгааг эсэргүүцэн ийнхүү өөрийгөө шатаасан юм.
Тэгвэл жиргээчид С.Эрдэнийг нас барсан хэмээн жиргэж эхэллээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл” гэх тайлбарыг өгч байна. Харин яг одоо Эрдэнэс-Таван Толгой компанийн удирдлагууд С.Эрдэнийг эмнэлэгт эргэж байгаа юм. Улмаар 17.00 цагаас мэдээлэл хийхээр болсон билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)