Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор Дорноговь аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 30 тн тэжээл, сумдын нөөцөд 700 тн өвс, 350 тн тэжээл бэлтгэх даалгавартай.
Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 536,3 тн өвс, 39,8 тн тэжээл татан авч аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 100 хувь, сумдын аюулгүйн нөөцийг 76,6 хувь бүрдүүлжээ. Сумд өвсний нөөц бүрдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгуудын хадлангийн салаадтай гэрээ хэлцэл байгуулж татан авах ажлыг хийж байна. Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцийн эрсдлийн санд нийт 29,6 сая төгрөг төвлөрснөөс аймгийн малчдад Туслах санд 4,6 сая төгрөг, сумдын Мал хамгаалах санд 25 сая төгрөгийн мөнгөн хуримтлал бүрдүүлж аймаг даяар өвлийн бэлтгэл ажлыг 86 хувь хангасан аж.